Амьдрал үргэлжилсээр л
Өглөө эрт сэрүүлэг дугарч шинэ өдөр эхлэсэнийг сануулаад арай гэж орноос минь босгож угаалгын өрөө алхуулсаар миний амьдралын нэг өдөр эхэлнэ дээ. Тэгээд л хүн болж аваад гал тогоо руу яаран орж цай уусан нэртэй хэдэн балга цай уугаад гүйж ороод л хамгийн түрүүнд нүдэнд харагдсан хувцасаа өмсөөд л ажлын зүг явж өгнө дөө. Яадаж байхад өвөл болохоор зузаалаад яг бамбарууш болж аваад л гарна даа. Тэгээд автобусны буудал дээр мөсөн чихэр болох дөхөж байгаад нэг микроавтобусанд суугаад л авж ална даа. Тэгээд л 30 40 минут явж байж ажилдаа ирнэ дээ. Тэгээд л ажилдаа ирээд хэдэн цаг болоод л гэдэс өлсөөд л идэх юм бодогдоно ш дээ. Зовж зовж цайны цаг болгоод л бөөн баяр цайндаа орно доо. Тэгээд буцаж орж ирээд л ажилаа хийж эхлэнэ дээ. Тарах цагаа хүлээж хүлээж 6 болгоод бөөн баяр гэрийн зүг явна даа. Ядаж байхад түгжирээд хэдэн цаг болж байж очно доо. Заримдаа унтаад гэрийнхээ буудлаас хэтрээд явчихна ш дээ. Хэхэ. Тэгээд хөлдөж үхэх гэж байгаа хүн гэртээ орно доо. Халуун хоол идэж байж аав ээжийгээ танидаг болно доо. Үүний дараа миний хамгийн дуртай хэсэг телевзор үзээд дараа нь хамгийн сайхан зүйл болох дулаахан орон дотороо унтана даа хэхэ . Ингээд л миний амьдрал үргэлжилсээр