Зун цагаа гэж

2010-05-30,

     Зун цаг аа гэж . Энэ тэнд задгай нээгдээд тэнд нь ядаж байхад байнга пиг байх юм.  Тэгээд тэнд нь  суух  сандалгүй болоод  гадаа сандал дээр сууя гээд гайхаад амжилтгүй. Учир нь бүх сандал нь  эвдэрхий арай гайгүй  юм уу гээд суучихсан зарим сандал нь цагаан хувцасан дээр  минь сайхан тамга  тавихчих юм аа.  Сандалууд нь  ингээд новшироод байхаар нь  уур хүрээд гэрийн зүг ширүүхэн алхана даа.  Хэрвээ   гэрээсээ  хол байгаад авто бусанд жоохон ууртай  хүн ороод сууна даа. Гэтэл  тэр автобусад  бүх  төрлийн  үнэр  үнэртэн дээ.
     Дурьдвал : Боловсролтойхон шиг хүний хажууд зогсвол  бөөн баяр  учир нь  үнэртэй ус үнэртэнэ.  Хөдөөнийдөө  охид бүсгүйчүүдийн хажууд бол  бас яах вэ  гэхдээ  л хэтэрхий  хурц үнэртэй  ус. Тэгээд  толгой өвдөөд  шууд шартсан хүн шиг болно.  За  тэгээд  бүүр аймаар нь  манай  хотын зарим залуучууд  усанд  орно гэдэг үгийг бараг мартсан юм уу гэмээр үнэр  үнэртэнэ. Тэгээд ядаж байхад зарим нэг нь цээжин биеэрээ нүцгэн авна гээч . ХМММ  Бид нарын ярьж сурсанаар  хог ухдаг  тэнүүлчин гээд  л  олон   нэртэй хүмүүс  бол бүүр ойлгомжтой  тэр хүмүүсийг  ярихгүй  өнгөрье. Нээрээ  хог  ухдаг тэнүүлчин гэдэг хүмүүс гэхээс надад  нэг  нэвтрүүлэг их таалагдаад  байгаа.  "Гэртээ харих зам" гээд Улаанбаатар  дээр гарч байгаа.  Энэ  нэвтрүүлэг  үзээд суухад   нэлээд  эвгүй . Арай ч дээ гэхээр юм  их байх юм аа . Гэхдээ  байнга  үзэх  жоохон тиймэрхүү.   

     За тэгээд автобусанаа буугаад  гэрийн зүг буур  ихээр уур хүрсээр явна.  Нэмэж уурлах  нэлээд  олон шалтгаан байх  юм аа.  Жишээлбэл.  Автобусанд настай хүн орж ирэхэд босож өгөх хүн бараг л олдохгүй юм. Худлаа унтаж байгаа дүр ном уншиж байгаа гэх мэт жүжиг тавих юм. Дараа нь гэвэл заавал гутлынхаа  шороог өмдөнд арчиж байж буух ёстой юм шиг байх юм. Тэгээд нөгөө сандалны тамга дээр бараг л ижилхэн тамга  тавигдана.  За  энэ  хоёр нь байг  гэхэд өдөр болгон ямар нэгэн  хэрүүл болох юм. Мөнгөө  өгсөнгүй  дутуу өглөө чи арван жилийн сурагч  биш  энээ тэрээ гээд л  бүүр хааяа  мэдээж хэрэг  6 7  ангийн хүүхэдээс том хүнийнхтэй  ижилхэн нэхэх юм.  Энэ хэрүүл нь  ядаж байхад мангар чанга болно.  Сонсохгүй гээд чихэвчний хөгжимөө чангалаад нэмэргүй. 

     Ингэж бухимдаж гэртээ ирээд гутлаа тайлхад хөл гутлаараа нүүрс ухаж байгаад ирсэн юм шиг нил шороо . Ингээд  л  бүтэн цэвэрлэгээнд орох гээд угаалгын өрөө рүүгээ  алхана даа. 

     ХЭХЭ      Зун цагийн хотын  байдлыг арай муу  талаас нь биччихлээ.  Сорри маа.  




     

бичсэн: enkhee төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax